2023.02.19

Tuvshintur
Feb 19, 2023

--

Тухгүй өглөө байна. Өнгөрснийг дурсаж сэрээд дурсамжаар л угтлаа. Тэврээд унтсан бололтой.

Харамсаж байна!

Гайхалтай!

. Цаг хугацааг ухраагаад амьдралаа дахин шинээр бичихсэн. Олиггүй заваан хоол бэлдчихээд ажлаасаа хоцорч байж нөгөөдхөө идсэн болоод гэрээсээ гарлаа. Яваад л алхаад л. Их л замбараагүй өдөр дүүрэн толгойг минь улам л хэцүү болгон.

Буцаад явахыг л хүсэж байна.

Нар дэлхийг тойрдог гэж боддог байсан. Нар намайг дагадаг гэж боддог байсан. Хаа явсан газарт минь гай болж нүдийг минь өвтгөдөг юм шиг төвөгтэй санагддаг байсан.

Уучил намайг

Уйлах нас минь дуусаагүйд болиод

Одоо цагт асгарах болов.

Орой болгон уйлж хонодог болов

Одоо цагт эргээд ирвэл. Бид л нарыг тойрдог байж харин би л нарнаас зугтдаг болж.

Худал хуурмаг

Хурдан дуусаасай үнэн

Хэмээн би бурханд үл залбирна

Хэмээн би өөртөө шивнэм .

Peter Murphy

--

--